Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1,3 км авто замыг 2025 оны 09-р сарын 19-ны 23.00 цагаас 09-р сарын 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл хааж инженерийн шугам сүлжээний шилжүүлэг, хүчитгэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.