Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
168
Үл таних этгээд толгойд нь уут углаж дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ
Энэ оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн орчим иргэн Д-г ажлаа тараад явж байх үед үл таних эрэгтэй толгойд уут углаж биед нь халдаж, бэлэн мөнгө зэргийг нь дээрэмдсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.
Энэ оны эхний 8 сарын байдлаар Улсын хэмжээнд 481 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд шөнийн цагаар гудамж талбайд ганцаараа явж байгаа иргэд мөн архи архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй болсон иргэдийн биед халдаж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.