Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Манай яамнаас шинэ соёл урлагийн бүтээн байгуулалт хийх санал өгөөгүй. Зөвхөн өмнөх барилга, байгууламжуудаа цэгцлээд, дуусгах санал өгсөн.
Энэ дотор хамгийн удаж байгаа хоёр бүтээн байгуулалт байгаа. Архангай болон Дундговь аймагт байрлаж байгаа. Энэ хоёр бүтээн байгуулалт 2009-2010 онуудад эхэлж яригдсан байдаг. Тухайн үедээ зураг, төсөв нь гараад 2 жилийн дараа улсын төсөвт суусан.
Гэвч Дундговь аймгийн хувьд барилгын ажлаа эхлүүлэх хайрга дайрга нь олдохгүй гэх зэрэг асуудлаас болоод ажил нь гацсан. Тэгээд барилгаа барих болохоор төсөвт өртөг нь нэмэгдчихдэг.
Одоо шинээр зураг төсвийг нь хийлгээд улсын төсөвт гүйцээх ажлууд нь тусгагдаад явж байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд тогтолцооны асуудал яригдах ёстой.
Сангийн яамнаас төсвийг нь гурав хувааж тавьдаг нь буруу гэж боддог. Яагаад гэхээр гурван жилийн дотор бүх юмны үнэ өсдөг.
Шууд дамжуулалт: