Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.09.18 16:51
415
Ж.Алдаржавхлан: Яасан тоноглож дуусдаггүй төрийн алба вэ

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас төсвийн тоног төхөөрөмжийн зардлын талаар тодрууллаа. 

2026 оны төсөв дээр төрийн албаны тоног төхөөрөмжтэй холбоотой 500 тэрбум төгрөг хагас их наяд төгрөг тавьсан  байна. Ямар тоноглож дуусдаггүй төрийн алба вэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарыг ойлгож байна. Бусад яамдууд тухайлбал ГХЯ ямар хэмжээний тоног төхөөрөмж авах гэж байна гэхээр 9,7 тэрбумаар автомашины паркаа шинэчилнэ гэж байгаа. Энэ мэт зардлуудаа хумивал яасан юм. Жил болгон л төрийн албанд зориулж комьпютер шинэчилж байгаа ч нэн шаардлагатай эмч, багш нарт комьпютер байдаггүй. Автомашинаа байнга шинэчилж байдаг. Бүр асахаа байчихаагүй л бол заавал шинэчлэх хэрэгтэй юу. Тийм учраас хагас их наядыг хэмнэх боломжтой гэж харж байгаа. Тоног төхөөрөмжийн зардал гээд бөөн дүнтэй л юм байгаа дотор нь юу авах гэж байгаа нь мэдэгдэхгүй. Эрчим хүчний сайд 90 тэрбумаар юу авах гэж байгаа нь мэдэгдэхгүй. Тэрийг сайд тушаал гаргаж баталдаггүй байхгүй юу. Үүнийгээ ил тод болгомоор байгаа юм. Алдагдалгүй батлах ёстой гэсэн зарчмаа л барьж хэмнэлтийн горимд шилжих ёстой. Олон улсын хурлын зардлаа 50 хувь танах ёстой. Ганцхан яам  20 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна гэдэг асар их тоо шүү дээ. Энэ мөнгөөр дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль барих мөнгө шүү дээ.