Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: “TECHWEEK 2025” технологийн долоо хоног “Frontier Fintech Summit 2025 -ээр “Zu Ballroom”-д эхэлнэ.
09:00 цагт: Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яам, БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “Оюун санааны болон стратегийн түншүүд: Монгол ба Энэтхэг дипломат харилцааны 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яаманд болно.
11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Ж.Золжаргал, М.Мандхай нар Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: Яармаг дахь “Хангарди” ордонд НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болно
12:00 цагт: “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ.
14:00 цагт: Монголын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос “УИХ-аас баталж буй бодлого, шийдвэрт хэрэглэгчдийн эрх ашгийг тусгах нь” сэдвээр “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.