Цахим сугалаанд оролцсон иргэд руу их хэмжээний мөнгө хожсон гэх зурвас илгээж, дансны мэдээллийг нь авч иргэдийн данснаас нь мөнгө гаргаж авсан гэмт хэрэг бүртгэгдсээр байна.
Тодруулбал, Завхан аймгийн иргэн Б-д энэ оны 09 дүгээр сарын 06-ны өдөр "Fadel steuplai” гэх фэйсбүүк хаягаас та манай сугалаанд /10.000.000/арван сая төгрөгний азтан болсон байна та бидэнд өөрийн мэдээллээ өгнө үү гэх зурвас иржээ. Улмаар тухайн иргэн дансны мэдээллээ бусдад дамжуулж 1.623.000 төгрөгөө алджээ. Мөн иргэн А нь “2025 оны 09 сарын 12-ны өдөр "Diana Marta” гэх хаягаас 70.000.000 /далан сая/ төгрөг хожлоо, дансны мэдээллээ өгнө үү гэсэн зурваст хууртаж, данснаасаа 432.000 мянган төгрөг алдсан гэх гомдол мэдээллийг тус тус цагдаагийн байгууллагад гаргасан байна.