Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Улс төрийн намын тухай хуулиар Ардчилсан нам дотоод зохион байгуулалтаа шинэчлэх ёстой. Намын дүрмийн өөрчлөлтийг ойрын хугацаанд Дээд шүүхэд хүргүүлнэ. Дүрэм батлагдсаны дараа дотоод зохион байгуулалтаа ярьж эхэлнэ. Тэр үед намын хариуцлагатай албан тушаалтнуудын асуудал яригдана.
Манай нам ороод ир гэхээр нь ороод хөөхөөр нь гардаг хялбар, хямд байх хэмжээний улс төрийн хүчин биш. Хэрвээ Засагт хамтрах тухай дахин яривал тухайн үед нь намын удирдлагууд ярилцана.
Ардчилсан нам нээлттэй нам хэр нь цэгцгүй явж ирсэн. Харин эрх баригч нам цэгцтэй хэр нь хаалттай нам. Тиймээс Ардчилсан намыг нээлттэй хэр нь цэгцтэй нам болгох зорилт тавьсан" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: