Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийнхан түүхт 100 жилийн ойгоо энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд тэмдэглэнэ. Энэ үеэр зохион байгуулагдах олон сонирхолтой арга хэмжээний нэг нь “Цаг хугацааны бортого”-ыг ирээдүй рүү буюу 2075 он руу илгээхээр битүүмжлэх ёслол юм.
Эдүгээ цагт 1 дүгээр сургуульд ажиллаж буй багш, ажилчид, сурагчид 50 жилийн дараах тус сургуулийн сурагч, багш, ажилчдад хандан бичсэн захидлаа уг бортогод хийх бөгөөд бортогыг битүүмжлэн сургуулийн үүдэнд байршуулах аж. Энэхүү ёслол нь 9 дүгээр сарын 27-ны бмяба гарагт 9-10 цагийн хооронд болох юм байна. Өчигдөр /2025.09.21/ багш, сурагчид бортогыг байрлуулах суурь нүхийг ухаж бэлджээ.
Тэгэхээр 1 дүгээр сургуулийн 150 жилийн ойн үеэр буюу 2075 онд тухайн үеийн багш, ажилчид, сурагчид өнгөрсөн үеэс илгээсэн бортогыг нээж, 50 жилийн өмнөх хүмүүсийн чин сэтгэлийн үгтэй захиа, мэндчилгээ, дурсамжийг уншиж, цаг хугацааны машинаар аялах нь ээ.