m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.09.22 14:27
1480
Zangia.mn-ээс зохион байгуулдаг "HR EVENT" энэ намрын товоо зарлалаа

Монголын ажлын байрны үндсэн платформ ZANGIA.MN "Монголын иргэн бүрд ажлын байр" уриатайгаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэр ч утгаараа хөдөлмөрийн зах зээлийн түүчээ болсон Хүний нөөцийн ажилтнуудаа ч чадавхжуулах, дэмжих зорилгоор олон талт үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг. Түүний нэг болох "HR EVENT&NETWORKING" ээлжит энэ намрын товоо зарлалаа. 

Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн удирдах түвшний ажилтнуудад зориулан явуулдаг ээлжит "HR EVENT&NETWORKING" энэ сарын 23-ны өдөр болох гэж байна. 

Хүний нөөцийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, инновацтай танилцах, мэдлэгээ шинэчлэх, ажил мэргэжлийн ажил мэргэжлийн холбоогоо өргөжүүлэх, шинэ хамтын ажиллагааны суурь тавих, туршлага солилцох боломжийг олгох энэ намрын арга хэмжээнд "HR CORPORATION"-ийн үүсгэн байгуулагч Ё.Мөнхдэмбэрэл, Хүний нөөцийн зөвлөх, Зангиа академийн сургагч багш А.Тамир нар оролцож, сонирхолтой мэдлэг мэдээллийг хуваалцах болно. Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн удирдах түвшний ажилтнуудад зориулсан энэхүү онцгой арга хэмжээний нэг хэсэг болон мэргэжлийн ур чадвараа ахиулж, шинэ танил, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүү алдаарай. 

Ороцохыг хүсвэл энд дарж  бүртгүүлнэ үү.