Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох санаачилгыг өнөөдөр хэлэлцэнэ. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тодрууллаа.
Тэрээр, Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийг хүчингүй болгох тухай санал иргэдээс ирсэн. Мөн боловсролын салбарын ажилчдын цалин хөлсний асуудал зэргийг хэлэлцэнэ.
Ахмадууд D-Parliament руу саналаа өгч чадахгүй байна. Долоон мянга гаруй ахмад гарын үсгээ зурж, цаасаар өгсөн. Энэ бол нийт ахмадуудын эрх ашгийн асуудал учраас өргөдлийн байнгын хороонд хэлэлцэх асуудал болгон оруулах гэж байна.
Хоёр хувийн татварын тухайд хувь хүн талаасаа дэмжиж байгаа. Хуучин татварын хуульд үүнийг оруулаад 2019 онд дэмжигдээгүй. Гэхдээ хэмжээ хязгаар тавьж өгөх хэрэгтэй байж.
Хувь хүн анх удаагаа байр авах, хашаа байшингаа зараад байр авах, байраа зарах зэргийг чөлөөлөх хэрэгтэй. Харин нийт борлуулж байгаа оффис, байшин барилга зэргийг чөлөөлнө гэвэл хэт хавтгайрсан асуудал болно гэсэн байр суурьтай байна.
Ямар ч байсан иргэдийн хашаа байшин, газар, орон сууцаа тодорхой хэмжээ хязгаартайгаар хоёр хувийн татвараас чөлөөлөхийг дэмжиж байгаа. Мөн татварын буцаалтын асуудал байгаа.
Шууд дамжуулалт: