Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
О.Цогтгэрэл АН-ын дарга: АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж хоёр асуудлаар мэдээлэл сонсож, тодорхой шийдвэрүүд гарсан. Засгийн газрын зүгээс энэ жилийн төсөв төрийн оролцоог бууруулсан, татвар бууруулсан хөрсөн дээрээ ойртсон гэж тайлбарлаж байна. Энэ асуудлыг ярихын тулд нэмж тодотгох шаардлагатай асуудлууд байгаа. Төсөв 33 их наяд гэж байгаа ч төсөвт ороогүй төсвийн гадуур зарцуулагддаг зүйл заалт мөнгөн дүнгүүд их байдаг. Төсвөөс гадуур Монголбанк дээр хэрэгжүүлдэг.
Монголбанк дээр бараг долоон их наядын алдагдал хуримтлагдсан байдаг. Энэ бүгд бүгдээрээ төсвийн шинжтэй үйл ажиллагаа. Хөгжлийн банктай холбоотой. Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд мөнгөө зарцуулчихдаг. Энэ нь төсвийн шинжтэй байхад төсөвт тооцдоггүй.
УИХ дээр орж ирж байгаа төсөв их гоё төсөв болсон гэдэг. Үүнийг тодруулах шаардлагатай.
Монгол Улс өндөр татвартай орон биш гэж Засгийн газрын зүгээс тайлбарладаг. Харин яг нөхцөл байдал дээрээ зөвхөн татвар биш хураамж, шимтгэл, бусад зүйлүүд нэмэгдэхээр манай улс татварын ачаалалтай орны тоонд ордог. Тийм учраас татварыг бууруулах ёстой гэж АН-ын зүгээс байнга илэрхийлсээр ирсэн.
С.Ганбаатар гишүүнтэй холбоотой яригдаж байгаа асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллана. Учир нь энэ ганц С.Ганбаатар гишүүнтэй холбоотой асуудал биш. Парламентын дархлаатай холбоотой асуудал юм.
Шууд дамжуулалт: