Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.09.23 08:45
314
Монгол-Солонгосын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Хөгжлийн банкны удирдлагууд оролцож байна

Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, “Эрдэнэс Монгол” нэгдэл, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцож буй чуулга уулзалтад БНСУ-ын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, KOMIR (БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац), KIGAM (БНСУ-ын Геологи, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн) зэрэг байгууллага, томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын гээд нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Мөн Хөгжлийн банкийг төлөөлж Тэргүүн дэд захирал Х.Эрдэнэбаатар “Эдийн засгийн хамтын ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банкны оролцоо” сэдвээр илтгэл тавих үеэрээ банкны үйл ажиллагааны талаар танилцуулж, БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойг тодотголоо.

Эл чуулга уулзалтын үеэр Хөгжлийн банк, “Korea investment & securities” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ нь манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хямд зардлаар татах боломж бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.