Бага насны хүүхэд хүчиндээд Киргиз улс руу оргон зайлсан этгээдийг илрүүлэн, 12 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн ...... дугаар хороонд 2021 оны 12-р сарын 17-18нд шилжих шөнө 13 настай охиныг хүчирхийлсэн яллагдагч Э нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр хил гарч зугтсан байна.
Уг этгээдийг интерполын үндэсний товчооны улаан булант зар мэдээгээр зарлуулан, Киргиз улсаас баривчилж Монгол Улсад шилжүүлэн авчирсан аж. Улмаар шүүхээс тус этгээдэд 12 жилийн хорих ял оноосон байна.