Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.09.23 11:37
431
Г.ЭРДЭНЭТУЯА: Төр лиценз олгосон бол хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй.

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэлж байна. Энэ үеэр УИХ-МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

Нээлттэй сонсголоос ямар үр дүн хүлээж байна?

Лиценз олгоно гэдэг бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгч байна гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсад 2000 гаруй лиценз байгаа. Лиценз компани хөрөнгө оруулалтаа олж ирээд, үйл ажиллагаа явуулах эрх нь хуулиараа байгаа. Сонсголд оролцогчид ойлголтын олон талын зөрүүтэй байхыг үгүйсгэхгүй. Орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагууд, компаний төлөөлөл, судлаачид гээд бүх талын төлөөлөл оролцож байна. Сонсголоор талууд ойлголтын зөрүүгээ засаж, үр дүн гаргаасай гэж хүсэж байна.

Халзан бүрэгтэйн асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Халзан бүрэгтэйн тухайд, олон улсын ESG стандартын хэрэгжилтийг хангаад, үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байгаа.

Манай улсын экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнийг дотор нь солонгоруулахад газрын ховор элемент, уран, зэс, алтны олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ нь мөн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой.

Газрын ховор элементийн тухайд эрэлт нэмэгдэж байгаа. Хоёр хөрш маань өөрсдөө маш том импортлогч бас экспортлогч улс. Бидэнд ч бас ийм боломж байгаа. Гэхдээ манайд одоогоор цөөхөн хэдэн орд илрүүлсэн, түүн дээрээ хөрөнгө оруулалтаа хайгаад явж байгаа.

Стратегийн орд гэсэн ойлголт олон улсад байдагүй. Харин стратегийн ашигт малтмал гэж байдаг. Эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн өндөр өртөг болон өгөөжтэй ашигт малтмалыг стратегийн бүтээгдэхүүн гэж зарлаад, бодлогоор дэмжиж өгдөг. Тэгж байж бид энэ салбарын тогтвортой байдлыг хангаж өгнө.

Өнөөдрийн нөхцөлд манайд хөрөнгө оруулалтын орчин ямар байна гэж та үзэж байна вэ?

Оруулаад ирсэн хөрөнгө оруулагч нартаа ямархуу байдлаар хандаж байгааг та бүхэн харж байна. Байгуулсан гэрээндээ аль нэг талын санаачилгаар өөрчлөлт оруулж, сайжруулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангаж өгөх ёстой.

Шууд дамжуулалт үзэх: