Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.09.23 11:57
601
Б.БАТ-ЭРДЭНЭ: Газрын ховор элементийг ашиглахгүй бол бид дэлхийн хөгжлөөс хоцорно

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд өрнөж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр байр сууриа илэрхийлэхдээ:

Манайд эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Эрх зүйн орчноос улбаалаад үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг хязгаарлах нөхцөл байдал үүсдэг. Энэ бол попролт. Нэг талдаа цалин, тэтгэвэр нэмээч гэж шаардах хэрнээ нөгөө талдаа төрд, Баялгийн санд, иргэдэд орж ирэх орлогыг хясан боогдуулж байна.

Халзан бүрэгтэйн асуудлаар заавал сонсгол хийх шаардлагагүй байсан. Намайг БОАЖ-ын сайдаар ажиллаж байхад одоо УИХ-ын гишүүн болсон, тухайн үед Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Болормаагаас лицензийг нь цуцлах хүсэлт ирүүлж байсан. БОАЖЯ бол лиценз цуцлах эрхтэй субьект биш. Харин байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг л гаргадаг. Хэрвээ байгаль орчинд сөрөг нөлөөтэй бол тухайн газар нутгийг төрийн мэдэлд эргүүлэн авах эрхтэй.

Газрын ховор элементийг ашиглахгүй бол бид дэлхийн хөгжлөөс хоцорно. Газрын ховор элемент дээр БНХАУ дэлхийд дангаараа ноёрхож байна. ОХУ 42 тэрбум ам.долларыг ашиглахад зарцуулж байна. АНУ ч мөн сонирхож байна. Тэгэхээр бид хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь тооцоод, ашиглах боломжтойг нь ашиглаад явах хэрэгтэй гэлээ.

Шууд дамжуулалтыг үзэх: