Хуульч О.Батхүү Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдөл санаачилснаар 100 мянган иргэний дэмжлэг аваад буй. Уг өргөдлийг УИХ-аар хэзээ хэлэлцэж эхлэх талаар ӨБХ-ны дарга О.Номинчимэгээс тодрууллаа.
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөл 100 мянган иргэний санал авсан болохоор юуны өмнө танай байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Цаашид процесс хэрхэн явагддаг талаар хэлж өгнө үү?
100 мянган санал авсан өргөдлийг Өргөдлийн байнгын хороо хэлэлцэн, санал дүгнэлтээ гаргаад, мэргэжлийн байнгын хороо руу шилжүүлдэг. ҮХХ-ийн татвартай холбогдуулан гаргасан өргөдлийг манай байнгын хорооны дараа ТБХ хэлэлцээд, нэг бол тус байнгын хорооны хэн нэг гишүүн хуулийн төсөл санаачлах эсвэл ЗГ-т хууль санаачлах талаар чиглэл өгөх зэрэг хэд хэдэн арга хэмжээнээс аль нэгийг сонгож, шийдвэр гаргана.
Иргэд өөрийн орон байраа томруулах ч юм уу, ямар нэг шалтгаанаар зарж борлуулах хэрэгцээ үүсдэг. Судалгаанаас харахад, ихэнх иргэн нэг орон сууцтай. Хоёр ба түүнээс дээш тооны орон сууцтай хүн цөөхөн. Тиймээс иргэнд очиж байгаа татварын дарамтыг хөнгөлөх нь зүйтэй гэдэг утгаараа санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ үүнээс үүдэж гарч болох сөрөг үр дагаварыг тооцоолж, түүнээс сэргийлэх ёстой.
Энэ хууль батлагдлаа гэхэд дагаж гарах сөрөг үр дагавар нь юу байж болох вэ?
Бидний гол зорилго бол иргэн дээр ирж байгаа дарамтыг багасгах. Цалингаараа орлогоо олоод, зээл аваад орон сууцтай болсон бол түүнийг шилжүүлэхэд нь татвар авахаа больё. Харин арилжааны шинжтэй, бизнесийн зориулалалттай үл хөдлөх хөрөнгө борлуулсан бол зохих татварыг нь авдаг байя гэдэг зарчим барьж байгаа. Бүгдийг нь хавтгайруулж болохгүй.
Энэ татварыг байхгүй болгосноор зах зээлд үнийн спекуляци хийгдэх магадлалтай. Энэ нь орон сууцны үнэ улам өсөхөд нөлөөлнө.
Шууд дамжуулалт үзэх: