Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.09.23 16:14
634
Т.АЗЗАЯА: Халзан бүрэгтэйд уран олборлох гээд байна гэсэн буруу ташаа ойлголт яваад байна

"Халзан бүрэгтэй" ордын талаар хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Эрдэнтэн Т.Аззаяагаас байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Халзан бүрэгтэйд уран олборлох гээд байна гэсэн буруу ташаа ойлголт яваад байна. Үнэхээр ураны орд юм уу эсвэл газрын ховор элемент юм уу гэдгийг тухайн ордын геологийн тогцоц, үүсэл, хүдэрт агуулагдаж байгаа эрдэс хүдрийн химийн найрлага нь хэлж өгдөг.

Зөөвч овооны ураны орд геологийн тогтоц, үүсэл нь тэс өөр. Ураныг агуулдаг үндсэн эрдсүүд байгаа. Өөрөөр хэлбэл, эрдсийнх нь найрлагаас хамаарч тухайн ордыг  тодорхойлдог гэсэн үг.

Халзан бүрэгтэйн ордод дэлхийн бусад газрын ховор элементийн ордтой адилхан ил аргаар олборлолт явуулаад, гаргаж авсан хүдрийг баяжуулаад, баяжмалыг нь цааш боловсруулах төсөл юм.

Цаашид энэ ордод илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Тэнд байгаа хүдэр нь өөрөө маш нарийн, нийлмэл бүтэцтэй, хүнд баяжигддаг төрлийн сонирхолтой судлагдахуун гэв.

Шууд дамжуулалт үзэх: