Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.09.23 16:29
513
Б.АЛТАНГЭРЭЛ: Халзан бүрэгтэй хайгуулын шатандаа яваа тул цацраг идэвхт бодис нь фон байдлаар байгаа

"Халзан бүрэгтэй" ордын талаар хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголд оролцогч иргэд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Энэ удаад Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны төлөөлөл Б.Алтангэрэлийн байр суурийг хүргэе. Тэрээр хэлэхдээ:

Өнөөдрийн сонсгол дээр цацраг идэвхит бодисын тухай нэлээд ярьж байна. Гэтэл энэ төсөл ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй буюу хайгуулын шатандаа яваа. Тиймээс одоогийн байдлаар Улаанбаатар ч байна уу, дэлхийн хаана ч очсон тодорхой хэмжээгээр байдаг цацраг идэвхт бодис нь фон байдлаар байгаа гэж ойлгож байгаа. Байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг аль болох бага байлгах дэр манай байгаль орчны мэргэжилтнүүд бүгд ажиллана. Хөрс, ус, агаар гээд бүх талын мэргэжилтнүүд ажиллах ёстой.

Монголд хэрэгжиж байгаа хууль тогтоомж, стандартыг манай мэргэжлийн холбооноос оролцож боловсруулсан болохоор тэдгээрийг хэрэгжүүлж ажиллахад анхаарах болно.

Мэргэжлийн хүмүүс тойрч сууж байгаад ярилцах хэрэгтэй. Мэдээлэлгүй иргэдийг буруу тийш хөтлөөд байна гэв.

Шууд дамжуулалт үзэх: