m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрэн сурвалжлах
2025.09.23 16:50
2338
Шинжилгээгээр хүүхдийн мөр биш болохыг тогтоожээ

Хөвсгөлд алга болсон хоёр настай хүүг хайх эрлийн баг өнөөдөр долоо дахь эрлийг үргэлжлүүлж байна. Тэгвэл алга болсон газраас 10 км зайд хүний мөр олдож, эрэлд явсан иргэд зургийг нь авч Хээрийн штабын албаны хүмүүст үзүүлжээ. Тухайн мөр байсан газарт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Мөнхбаатар нараар ахлуулсан алба хаагчид, 2 эрэлч нохойтой мөрдөн шалгах ажил болон эрлийн ажлыг зохион байгуулсан. Тухайн мөрнөөс журмын дагуу шинжилгээ авч шалгуулахад хүүхдийн мөр биш малын мөр байх магадлалтай гэх хариу гарсан байна. Мөн тухайн шинжилгээний хариуг алга болсон хүүгийн ар гэрийнхэнд танилцуулжээ. Албаны зүгээс худал мэдээлэл түгээж төөрөгдөхгүй байхыг ард иргэдэд анхаарууллаа. 

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө