Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э сураггүй алга болжээ.
Тодруулбал, 09-р сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим 4 хүн самар түүж байсан бөгөөд иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлджээ. Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь иргэн Э сураггүй болсон байжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.