Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.09.24 10:36
511
А.Амартүвшин: Хийн түлшний аюулгүй байдлыг хангах сургалтыг энэ долоо хоногоос хийж эхэлнэ

Энэ жил 5 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэхээр болсон. Харин ирэх жил 50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэх шийд гараад байгаа юм. Тус асуудлын талаар НЗД-ын орлогч А.Амартүвшинээс тодрууллаа. 

Тэрээр, Энэ жил 5 мянган айлыг газтай холбоно. Манай хувийн аж ахуй нэгжүүд Дашваанжил, Горгаз зэрэг компаниуд хийн түлшээ хадгалж, түгээж, цэнэглэж чадах бололцоо нь 5 мянган айл байгаа. Тэгэхээр энэ жил Гандан, Баянхошуу, Зурагт зэрэг байршлын 5 мянган өрхийг газанд бүрэн холбож байгаа. 10 сард дулаалгын ажил бүрэн дуусахаар хийн түлшний тоног төхөөрөмжүүдийг бид айл, өрхүүдэд өгнө. 

НҮБ-ын хүүхдийн сантай хамтарч хийн түлшний аюулгүй байдлыг хангах, сургалтуудыг энэ долоо хоногоос хийж эхэлнэ. 

Газан тоног төхөөрөмжүүд бүгд АНУ-ын стандартын шаардлага хангасан, Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна.

Техник, технологи, инженерийн бүтцийг Монгол инженерүүд зохион бүтээсэн. Оюуны өмчтэй, яг гүйцэтгэл, дэлхийн стандартыг хангуулах ажил дээр “Haier”, “Hisense” компаниуд гүйцэтгэж байгаа. 

Шууд дамжуулалт: