Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.09.24 11:17
428
Дорноговь аймагт ноцтой осол гарч хоёр автомашин шатжээ

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн "Тавын зогсоол" гэдэг газар /Замын-Үүд сумаас хойд зүгт 52 км/ ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09-р сарын 23-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Volvo-FH12-42” загварын зүтгүүр, иргэн С-ийн “Volvo-FH-480” загварын 20 тн барилгын материал тээвэрлэж явсан зүтгүүртэй мөргөлдсөний улмаас тус 2 автомашин шатаж байсныг ажиллаж унтраажээ.