Онош тодорхойгүй халдваргүй өвчний шалтгааныг тогтоох зорилгоор мал сүргээс болон бэлчээр нутгийн ус, ургамлаас улирлын хөдлөл зүйгээр сорьц авч лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан үр дүнд үндэслэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвлөмж боловсруулахаар Орхон сумын малчин өрхүүдийг хамруулан тандалт шинжилгээг хийж байна.
Төсөл хэрэгжүүлэгч талууд арга хэмжээний эхний тайланг хэлэлцэж судалгаа, шинжилгээний явц болон үр дүн хангалттай сайн бөгөөд орон нутгийн удирдлагын зүгээс төслийн эцсийн үр дүнгээс цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ хамаарна гэж дүгнэлээ. “Орхон 2025” төсөл энэ оны 12 дугаар сард эцсийн үр дүнгээ хэлэлцүүлнэ.