Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилт, явцын талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:
“Шинэ Яармаг” орон сууцны хорооллын урдуур зургаан эгнээ авто зам Дэлхийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн. “УБЦТС” компанитай нэг том цахилгааны өндөр хүчдэлийг зайлуулах талаар зөвшилцөлд хүрч байж, энэ ажлыг эхлүүлнэ. Энэ зам “Хангарьд” ордны зүүн талаар урагш явж байгаад “Буянт-Ухаа” нисэх буудлын нисэх, буух зурвасын урд талд шинэ нисэх буудал руу явдаг авто замд нийлсэн зургаан эгнээ зам тавих юм.
Нисэх, Яармаг, Төв аймгаас ирж байгаа замуудын огтлолцол учраас тэр уулзвар дээр гүүрэн байгууламж тавих зардлыг Улаанбаатар хот өөрөө шийдээч гэсэн саналыг Дэлхийн банк гаргасан. Дэлхийн банк зураг төсөл хийгээд, магадлуулсан тохиолдолд бид ирэх жилийн төсөвт суулгаж өгнө. Гадны том хотууд руу ороход ордог хэсгүүд дээр том огтлолцлууд байдаг. Тийм гүүрэн байгууламж барихаар төлөвлөж байгаа.
Хоёрдугаарт, гүүрэн байгууламжаараа Яармагийн уулзварын баруун урдуур гараад Морингийн даваагаар хажуугаар гараад, хойшоогоо Туул голоор гүүрэн байгууламжаар гараад, Эмээлтийн “Эко аж үйлдвэрийн парк”-ын хажуугаар өнгөрөөд, одоо байгаа карьерын замтай асфальтан хучилтаар холбоод, баруун аймаг руу явдаг замыг Төв аймаг руу явсан замтай холбосон 16 км замыг ирэх жил цагаан сарын өмнө эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ замыг бид нэг жилийн дотор барьж дуусах юм бол Яармаг, Сонсголонгийн замын ачааллыг 10 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа.
Бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Ажлын зураг эцэслэгдсэн. Карьераа сонгосон. Кэмпээ байгуулсан. ЗГ-ын хуралдаанаар ажиллах хүчинтэй холбоотой шийдвэрүүд гарсан. Өвлийн улиралд инженерийн бэлтгэл ажлууд хийгдээд, 3 дугаар сараас эхэлж хайрцган дам нуруунуудаа газар дээр нь цутгана. Карьераа ухаж, далангийн газар шорооны ажил хийнэ.
Гуравдугаарт, 2027 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэхэд Туулын хурдны замыг ашиглалтад хүлээж авахаар ажиллаж байна. Энэ замын орц, гарц дээр Авто худалдааны захыг шилжүүлэх тал дээр хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.
Дөрөвдүгээрт, “Өгөөмөр” захын зүүн талаас Ахмадын хорооллын шинэ зам хүртэл хүртэл зам тавих ажлыг холбогдохоор газар чөлөөлөх шаардлага айлууддаа өгсөн.
Тавдугаарт, Дүүжин тээврийг ирэх оны 3 дугаар сараас хэрэглэж эхэлнэ. Гэхдээ шууд хүн тээвэрлэхгүй, 5-6 сар туршина. Дараа нь зорчигч тээвэрлэх асуудал яригдана. Энэ уг нь 2018 онд яригдаж эхэлсэн асуудал. Намайг ирснээс хойш ажил нь эхэлсэн гэлээ.