Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон 2 настай хүүхдийн эрлийг үйл ажиллагааг үргэлжилж байна.
Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, 1 эрэлч нохой, Ар гэрийн хүмүүс, Тариалан сумын мэргэжлийн анги, ЕБС, СӨБ нийт 56 хүн , 15 автомашин, 5 морь, 1 эрэлч нохойтойгоор алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газраас эрлийн ажиллагаа явагдаж байна.