УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч байна.
Тэрээр "Админерал" гэдэг компанийг надтай холбох гэж АТГ-аас шалгасан, сэжүүр олдоогүй.
Би ЗГХЭГ-ын дарга байх үеэсээ эхлээд цагдаа, шүүх, тагнуулын байгууллагад долоон гомдол гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэлэлцдэггүй. Манай эхнэрийг дансаараа таван сая ам.доллар авсан гэдэг асуудлаар тагнуулд хандсан. Өнөөдөр хүртэл хариу өгөөгүй. Энэ бүгдийн цаана улс төр байгааг би мэдэж байгаа.
МАН-д хагарал байгаа нь үнэн. Энэ хагарал МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, гишүүн Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын хүмүүсийн хов зөөж, худлаа ярьдагтай шууд холбоотой.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр хэвлэлд надтай адилхан нэртэй хүнийг андуурч барьж, хорьж шалгасан гэж мэдэгдсэн байна. Хэрвээ тийм зүйл үнэн бол хуулийн байгууллагын үйл ажиллагаа туйлын асуудалтай байна. Надтай холбогдуулан шалгаж байгаа бол зөвхөн намайг шалга.
Г.Занданшатар даргатай би гурван удаа уулзсан. Хүлээж авах боломжгүй хувилбаруудыг ярьсан. Тухайлбал, "МАН хос даргатай байя" гэсэн. Бид хоёрт зориулж дүрмийн өөрчлөлт хийгээд, хоёулаа зэрэгцэж суугаад намаа удирдаад явж байдаг онигоотой зүйл байж болохгүй гэдгийг хэлсэн" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: