Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүү сураггүй алга болсон. Харин хүүгийн цогцсыг өнөөдөр олж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн. Тэгвэл уг асуудлын талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
С. Баярбилэг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн: Энэ оны 9-р сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүүхэд алга боллоо гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд болон иргэд олон нийтийн хамтарсан баг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Алга болсон хүүгийн цогсыг 16 цагийн орчим анх алга болсон газраас нь 3-4 км зайтай газраас олсон. Мод тал хосолсон газраас хүүгийн цогцос олдсон. Яг одоо хэргийн газрын хамгаалалт авч цогцост үзлэг шалгалт хийж байгаа. Дүгнэлт гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр байна.
Эрэн хайх ажиллагаа яг ямар чиглэл, маршрутаар явсан талаар миний хувьд мэдээлэлгүй байна. Одоогийн байдлаар 3-4 км орчимд олдсон гэж байгаа. Мөн тухайн газар нь үнэхээр олдох боломжгүй газар байсан эсэх нь давхар шалгагдана.
Эрэн хайх ажиллагааны явцад хүүгийн зураг биш, өөр хүүхдийн зураг байна гэх зэрэг үндэслэлгүй мэдээллүүд гарсан.
Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэхийг хэлэх боломжгүй байна. Хүүхэд нас барсан хэрэг дээр мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дараагийн ажлууд хийгдээд явна.
Шууд дамжуулалт: