Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.09.26 09:12
1781
Туул голын эргээс нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Төв Туул голаймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ "Туул" голын усанд хайрагдсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч олдсон тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон, "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд, хайрагдсан байдалтай байсныг ажиллан голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.