Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.09.26 09:32
423
Согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг аварчээ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Энхтайваны гүүрэн дээрээс эмэгтэй хүн үсрэх гээд байна гэх дуудлагыг 23:22 цагт хүлээн авсан байна. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /37 настай, эмэгтэй/ нь гэрийн хаяг тодорхойгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг 12 минут ажиллан эсэн мэнд буулгаж, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгчээ.