УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан 74.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.УИХ-ын чуулганы хуралдаан эхний асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэц 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувийн саналаар тогтоолын төслийг баталсанд тооцлоо.
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МАН-ын даргын асуудалтай холбоотой үг хэлсэн юм. Тэрээр
Монгол ардын намынхаан. 68 суудал авсан парламентын эрх барих хүч та нарын намын даргын хэрүүлээс болж улс орон сөхөрлөө. Ард түмэн айдаст автаад эхэллээ. Ямар аймар том том гэмт хэргүүдийг та нар нууж явсан юм бэ. Өс хонзонгийн чиглэлээр барьж хорих бүр нэрсийн жагсаалт гаргаад тэр нь АТГ дээр бэлэн болсон байсан байна шүү дээ гэж хэллээ.
Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, мөн л нэг хоногийн завсарлага авлаа. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойш асуулгын цагаар УИХ-ын чуулганы хуралдаан 14:00 цагаас эхэлнэ.