УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас УИХ-ын гишүүдийн хооронд үүсээд буй зөрчил, маргааны талаар тодрууллаа.
МАН-ын даргад өрсөлдөх боломж үеийн үед байсан. Өнөөдөр ч намын гишүүн хэн ч байсан энэ эрхээ эдлэх ёстой. Дотоод ардчилал, зарчмаа алдсанаас өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байгаа болов уу гэж дүгнэж байна.
ХМХ-ийг ашиглаж, бусдыг гүтгэсэн увайгүй үйлдэл гаргах нь улс төрчийн хувьд ч, хувь хүний хувьд ч ёс зүйгүй үйлдэл. Б.Энхбаяр гишүүн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцсоныг үзсэн. Зарим нэг мэдээлэл нь арай л үндэслэлгүй санагдсан. Дээр нь хууль шүүхийн байгууллага эцэслэн тогтоотол хэнийг ч гэмт хэрэгтэн гэж зарлаж болохгүй. Нийгэмд буруу ойлголт түгээчихээд дараа нь өөр дээр нь асуудал яригдахаар “Би яг тэгж хэлээгүй” гэдэг.
Би буруу сонсоогүй бол “хоёр даргатай болъё” гэдэг санал тавьсан гэх юм. Хэрэв тэгэх юм бол хоёр даргаа дагаад, хоёр тусдаа нам болчихсон нь дээр.
Зөрчил хоёр янз байдаг. Бодлогын төлөө эрүүл зөрчил бол байх ёстой. Сандал суудлын төлөөх зөрчил бол байж болохгүй. Энэ суудал дээр “чи байх ёсгүй, би байна” гэсэн эрүүл бус зөрчлийг гааруулж болохгүй. Аль ч намын гишүүд бай, нэр цохож дайрахаа болих хэрэгтэй. Өт хүртэл биедээ хүрэхээр арвалздаг хэмээн байр сууриа илэрхийллээ.
Г.Занданшатарын ард Ерөнхийлөгч байна, ер нь энэ намын гишүүнчлэлээсээ түдгэлзчихээд намын дотоод ажилд оролцоод байх нь зөв юм уу?
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч МАН-ын даргаар ажиллаж байхдаа улс төрийн олон сайн жишиг тогтоосон. Тэр хүн өнөөдөр намын дотоод асуудалд оролцож, энэ бүх зөрчил маргааны цаана байгаа гэдэгт би хувьдаа итгэхгүй байна гэв.
Шууд дамжуулалт үзэх: