УИХ дахь эмэгтэй гишүүд түнжин муутай хоорондоо хэрэлдэх болсон. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Нарантуяа-Нара болон Ж.Баярмаа нар сошиалаар хэрэлдсэн нь олны анхаарлыг татаад буй.Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.
Тэрээр "Б.Нарантуяа-Нара гишүүн ЗГ-ыг огцруулах үед эрээ цээргүй над руу дайрдаг болсон. Өчигдөр бол миний аавыг жудаггүй луйварчин гэх зэргээр маш их доромжиллоо. Өсөхийн өлөн нь арилаагүй Ж.Баярмаа гишүүн засаг огцорсны дараа мөнгө төгрөг нь сайжирсан гэж эмэгтэйчүүдийн чатад бичсэн. Намайг өсөхийн өлөн нь арилаагүй одоо л мөнгөний бараа харж байна хөөрхий гэж хэлсэн юм. Би багаасаа 40 мянгатад төрж, гайгүй сургуульд явж төгслөө. 2000-аад оны үед Соросын сан, Данида гээд олон улсын төслүүдэд цагийн 40-50 ам.доллараар орчуулагчаар ажиллаж байсан. Тэр үед намайг найзууд маань шоглоод "Баян Бажаа" гэдэг байсан юм. Намайг гол нь өлөн өссөн болохоор амьтан хүнээс мөнгө аваад ЗГ-ыг огцрууллаа гэсэн. Харин өөрийгөө "Би бол бараа зардаг өдрийн 3-5 саяын орлого олдог. Та муусайнууд гуйлгачин" гэж байнга хэлдэг. Түүнийх нь хариуд л би бараа зарж баяжаагүй. Гэхдээ цагтаа өдрийн 50, 100 зуун долларын орчуулга хийдэг байсан. Би өлөн өсөөгүй гэдгээ л хэлсэн. Захидал харилцааны нууц алдагдуулсан гэдэг үндэслэлээр би өмгөөлөгч авсан. Надыг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэдэгчлэн Нара гишүүн бусад гишүүдийг байнга доромжилж байдаг. Би бол Б.Нарантуяа-Нара гишүүнээ биш Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаа гэж хэлмээр байдаг" гэлээ.