УИХ сард нэг удаа Ерөнхий сайдын мэдээллийг сонсдог байсан. Чингэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд нь өөрөө сэдвээ сонгож, мэдээлэл сонсдог, гишүүд өгсөн мэдээллийн хүрээнд асуулт тавьдаг байлаа. Сүүлд Х.Тэмүүжин нарын нэр бүхий гишүүдийн санаачилгаар Ерөнхий сайдын “Мэдээллийн цаг”-ийн “Асуулгын цаг” болгон хуульчилсан.
Уг хуулийн дагуу өнөөдөр /2025.09.26/ Ерөнхий сайд Г.Занданшатар анх удаа “Асуулгын цаг”-т оролцож байна. “Асуулгын цаг”-ийн үеэр парламент дахь цөөнхийн бүлэг есөөс ихгүй асуулт тавих ёстой. Мэтгэлцээний эхэнд Г.Занданшатар “Би туршилтын туулай болж байгаа нь сонирхолтой байна” хэмээн онцлов. Ингээд Засгийн газрын тэргүүн болон сөрөг хүчний тэргүүний хоорондын мэтгэлцээнээс түүвэрлэн хүргэе.
О.Цогтгэрэл: 2026 оны Төсвийн тухай хууль ямар онцлогтой вэ?
Г.Занданшатар: Өнгөрсөн 30 жилд манай эдийн засагт төрийн өмчит компаниуд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Үүнээс болж экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, түүний 80 хувь нь нүүрс, зэс эзэлдэг. Гадаад худалдааны 70 хувь нь нэг улсаас хамааралтай, гажигтай тогтолцоо бий болсон. Бид эдийн засаг дахь төрийн оролцоог эрс багасгаж, 2026 оноос эхлэн татварын шинэчлэлтийг хэрэгжүүлнэ.
О.Цогтгэрэл: Том төрийн сүүдэр том авлига байдаг. Засгийн газрын тэргүүний хувьд авлигатай тэмцэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Г.Занданшатар: Бүх төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. Авлигыг нөхцөлдүүлж байгаа дунд, доод шатан дахь хүнд суртлыг арилгахын тулд худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар шийдэх эхлэлийг “Эрдэнэт” үйлдвэрт хамгийн түрүүнд нэвтрүүллээ. Цаашид бүх төрийн байгууллагад аливаа худалдан авалтыг хүн биш хиймэл оюун ухаанаар хийх болно.
О.Цогтгэрэл: Гадаа иргэд цалин, тэтгэвэр нэмээч гэж жагсаж байна. Тэдэнд төсвөөр хэдэн их наядыг хэлэлцэж байна гэдэг сонин биш. Харин худалдан авах чадвар, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ чухал. Цалин, тэтгэврийг хичнээн нэмсэн ч инфляциа тогтоож дийлэхгүй бол нэмэргүй. Тэгвэл Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Г.Занданшатар: Төрийн өмчийг хувьчилна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг бодитой хэрэгжих ёстой. Нэг талаас татварыг багасга гээд байдаг. Татвараар л төсөв бүрддэг. Нөгөө талаас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэм гээд байдаг. Ийм хоёр хайчин дунд бүх реформыг нэгэн зэрэг хийх боломжгүй. Иргэдийн орлогыг дэмжих үүднээс НӨАТ-ын буцаан олголт хоёр хувь байгааг таван хувь болгох гэж байна. Энэ нь бол дундаж давхаргыг дэмжих бодлого.
О.Цогтгэрэл: Бид 10 төгрөг тутмынхаа гурвыг нь халамжид зарцуулсан. Гэвч ядуурал буураагүй.
Г.Занданшатар: 184 сая хүн амтай, 2.4 их наяд ам.долларын зах зээл рүү бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гаргаж, эдийн засгаа солонгоруулна, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжинэ.
О.Цогтгэрэл: Төсвөө бүрдүүлсэн аймгийг яаж дэмжих юм, бүрдүүлээгүй аймгийг яах юм гэдэг дээр ямар бодлого баримталж байна вэ?
Г.Занданшатар: Эхний ээлжид АМНАТ-ын 10 хувийг орон нутагт үлдээдэг болсон. Цаашид 20 хувийг үлдээх болно. Түүнийгээ захиран зарцуулах төсвийн эрх мэдлийг орон нутагт өгнө.
О.Цогтгэрэл: “Баялгийн сан” гэдэг гоё нэртэй “Халамжийн сан” бий болгосон. Энэ сангийн менежментийг олон улсын жишигт оруулах уу?
Г.Занданшатар: 2015 онд “Үндэсний баялгийн сан”-г анх “Ирээдүйн өв сан” гэж оруулж ирсэн. Манайх “Норвегийн сан”-г шууд хуулчихсан юм билээ. Бүх асуудлаа шийдсэн улсыг монголд нутагшуулсан нь тохирохгүй. Иймээс би Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “Одоо ба ирээдүй” гэж онцолсон. Одоогийн хүүхдүүд
Г.ЗАНДАНШАТАР: Авлига, хүнд суртлыг арилгахын тулд /худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар шийдэхээр хамгийн түрүүнд “Эрдэнэт” үйлдвэрт нэвтрүүллээ./ Цаашид бүх төрийн байгууллагын аливаа худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийнэ.
О.Цогтгэрэл: “Баялгийн сан” гэдэг гоё нэртэй “Халамжийн сан”-гийн менежментийг олон улсын жишигт оруулах уу?
Г.Занданшатар: Манайх “Норвегийн сан”-г шууд хуулчихсан. Бүх асуудлаа шийдсэн улс учраас зөвхөн ирээдүйдээ үлдээх хуультай. Би Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “Одоо ба ирээдүй” гэж онцолсон. Одоогийн хүүхдүүд сургуульгүй байхад ирээдүйд яаж сайхан амьдрах вэ? “ирээдүйн өв” сангийн хөрөнгийг гадаадад хадгалуулна гэж заасан. Гуравхан хувийн хүүтэй хадгалуулж байна. Энэ хуулийг засах ёстой. Дотооддоо орон сууцжуулалтын банкны эх үүсвэр болгох юм бол дор хаяж зургаан хувиар өснө.
Ө.Шижир: Төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас хамгийн түрүүнд хэдийг нь хувьчлах вэ?
Г.Занданшатар: ЗГ ажлаа авснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” дээр БЭТ томилсноос хойш үр ашиг нь гурав дахин нэмэгдсэн. Нийт 26 компанийг хувьчлах, IPO гаргахаар төлөвлөж байгаа. Үүнээс ирэх онд зургаан компанийг хувьчилна. Тухайлбал, МИАТ дээр IPO зарлаж, 20-49 хувийг хувьчилна.
Х.Тэмүүжин: Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог 2016 татан буулгаснаар бид 15 жилээр ухарсан. Ямар нэг хүчирхийлэлд өртөж байгаа иргэд хамгаалалтгүй байдлаас болж улам хохирч байна. Гэрч, хохирогчийг хамгаалах байгууллагыг буцаан сэргээх бодлогыг хэзээнээс хэрэгжүүлэх вэ? Манай улсад иргэн нь гудамжид зодуулчихаад, шүүхийн процесс дуустал нэмж баахан зардал гаргадаг. Харин соёлт улсууд Хохирол барагдуулах процессын тухай хуультай бөгөөд энэ хуулийнхаа дагуу эхлээд тус сангаас хохирлыг нь барагдуулдаг.
Б.Жаргалан: 2026 онд нийт иргэд, ААН-үүд 29.7 их наяд төгрөгийн татвар төлөхөөр төлөвлөжээ. Сүүлийн зургаан жилийн дотор иргэдийн төлсөн татвар гурав дахин нэмэгдсэн. МАН удаа дараалан НДШ, газрын төлбөр гэх мэть бүх татварыг нэмсэн.
Ц.Мөнхтуяа: Боловсролын салбарын багш, ажилчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
Г.Занданшатар: Боловсролын салбарт ажиллаж буй нийт ажилтны 94 орчим хувь нь орон байрны нөхцөлөө сайжруулах шаардлагатай гэдэг нь харагдсан. Иймээс бид Багш нарын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эхний ээлжид гурван жилийн дотор цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ.
О.Батнайрамдал: Ард түмний эрх ашгийг хангаж, “Онтре” ХХК-тай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж чадах уу? Мөн “Оюутолгой” төслийн санхүүжилтийн зээлийн хүүг энэ онд багтааж өөрчлөлт оруулж чадах уу?
Г.Занданшатар: Бид Үндсэн хуулиа хэрэгжүүлэх ёстой. Хүүгийн зардлаас өвчин үүсээд байна. Яриа хэлэлцээрийн стратеги маань гуравдагч хүчинд мэдэгдэх учраас энд ярьж болохгүй байна. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
Б.Жавхлан: Удахгүй хэлэлцээрт орно. Зээлийн хүүг бууруулах гол түлхүүрээ бид атгачихсан байгаа.