МАН-ын бага хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр, Ард түмний хүсэн хүлээж байгаа шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна. Манай намын үе үеийн дарга нар ямагт улсын эрх ашгийг эрхэмлэдэг байсан. Үүнийхээ төлөө манай дарга нар амиа зольж байсан.
Д.Амарбаясгалан хэвлэлийн хурлынхаа үеэр ямар ч баримт яриагүй. Ярьсан бүх асуудал нь баримтаар үгүйсгэгдэж байгаа.
Жишээлбэл, Батбаатар гэж хүн энд байр түрээсэлдэг юм байна лэ гэж ярьсан. Гэтэл баримтаар бол Д.Амарбаясгалангийн ахынх нь хүүхэд, өөрийнх нь зөвлөх Эрдэнэжаргал Батбаатарын ээж нар хамтарсан компанитай.
Ц.Чулуунзагдтай ганцхан төрийн бус байгууллага хамтарч эзэмшдэг хүмүүс биш. Нэг аймаг, нэг сургуулийн төгсөгч нар.
Би ярилцлагынхаа үеэр энэ хүнээр дамжуулж олон зуун сая тэрбумын захиалгатай, өрсөлдөгч нараа намнадаг асуудлын талаар Ерөнхий сайдад нотлох баримттай танилцуулж байсан тухайгаа ярьсан.
Би хов живэнд тайлбар хийхгүй. Хов живийн хариулт өгдөг хүн би биш.
УИХ-ын хянан шалгах хороонд хянагдсан 4 мянган хуудас нотлох баримьтыг миний бие хууль хяналтын байгууллага, ерөнхий прокурор, АТГ-ын дарга, ЦЕГ-ын даргад хүргүүлсэн албан бичиг миний сошиал хуудсанд байгаа.
УИХ-ын дарга маш ноцтой мэдэгдэл хийсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баригдсан асуудлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн сайд байсан би, ЗГХЭГ-ын дарга гэсэн 5 хүн уулзаад хорих уу болих уу гэж ярьсан тухай ярьсан. Тэгээд Д.Амарбаясгалан дарга хорьж болохгүй гэхэд нь манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ хорих юм бол би ажлаа өгье гэж ярьсан.
Би ингэж ярьсан юм бол Хууль зүйн сайдаа үтэр түргэн хөөж явуулах хэрэгтэй. Тэр эрх нь өөрт нь байсан. ЗГХЭГ-ын дарга чи гэмт хэрэг яриад байна үтэр түргэн зайл гээд хэлэхгүй яасан юм бэ.
Шууд дамжуулалт: