МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр, АТГ-ын цахим хуудастаа тавьсан мэдээлэлтэй холбоотой мэдээлэл тавьсан. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүний хувьд Ц.Чулуунзагд дээр өмгөөлөл хийсэн нь хууль зөрчиж байна гэх мэдээллийг өнөөдөр өглөө сайтын мэдээнээс уншсан.
Өмгөөлөгчдийн холбооноос энэ асуудлаар надад одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй байгаа. Гэхдээ энэ бол хууль зөрчөөгүй. Яагаад гэвэл, өмгөөллийн тухай хуулийн 15.1.13 дээр зөвхөн улс төрийн намын орон тооны ажилтан байхыг хориглосон байдаг. Намын УЗ-ын гишүүн, бага хурлын гишүүн гэдэг орон тооны бус сонгуульт ажил.
АТГ-т залруулж өгөх хүсэлт албан ёсоор өгсөн байгаа. Цаг хугацааны явцад, шалгаж дууссаны дараа бүх зүйл тодорхой болох байх. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.