Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.09.27 20:53
655
Х.Баасанжаргал: Хууль зүйн сайд байсан хүн ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна

МАН-ын бага хурал болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Манай хуулийн салбарын байгаа байдал, ялангуяа прокурор, цагдаагийн байгууллагын асуудал хөндөгдлөө. Бид олон жил хуулийн салбарын шинэчлэлийг зөвхөн шүүхийн шинэчлэлээр төсөөлж, шүүх эрх мэдлийн шинэчлэл дээр өөрчлөлтүүд хийсэн.

Гэвч прокурор, цагдаагийн байгуулага дээр өөрчлөлт хийж чадаагүй. Үүний сөрөг нөлөөнүүд гарч байна гэж харж байна. 

Шүүх эрх мэдлийн байгууллагад өөрчлөлт хийе гэвэл ганц шүүх биш прокурор, цагдаа, АТГ-ын бие даасан хараат бус байдал дээр том өөрчлөлт хийх ёстой. 

Томилгооны өөрчлөлт дээр анхаарах шаардлагатай байна. 

Хил хязгаараа давсан үйлдлүүд ойрын хэдэн өдөр гарлаа. Хардах сэрдэх зүйл байлгүй яах вэ. Гэхдээ тодорхой хүрээ хязгаартай байх ёстой. Гэвч хил хязгаараа хэтэрхий давлаа гэж харсан. Хоёрт, Хууль зүйн сайд байсан хүн ийм байдал гаргана гэдэг нь олон нийтийн итгэл алдрах шалтгаан болж байна. Үүнд харамсаж байна. 

Миний хувьд Д.Амарбаясгалан даргыг дэмжиж байгаа. Үүнийгээ анхнаасаа илэрхийлж байсан.