Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.09.27 22:07
573
Ч.Ганхуяг: Хурлын зохион байгуулалт, дотоод ардчиллаа хараад туйлын баяртай байна

МАН-ын гишүүн Ч.Ганхуяг байр сууриа илэрхийллээ.

МАН-ын гишүүн Ч.Ганхуяг: Энд шүүх хурал болоогүй. Б.Энхбаяр гишүүний хийсэн мэдэгдэлтэй холбоотой гишүүд байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ өнөөдрийн хурлын гол зорилго бол энэ биш. Өнөөдөр намынхаа даргыг сонгох гэж байна. 

Намын шинэчлэл, улс орны хөгжил, ахмадуудын зээл, багш нарын цалин нэмэх, инфляцаа яаж хязаарлах, хөрөнгө оруулалтаа яаж татах, хөрөнгийн сан хөмөргөө хэрхэн шийдэх, гадаад дотоодын зээлийн талаар ярилцсан бүтээлч хэлэлцүүлэг боллоо.

Намын дарга сонгогдоод, засгийн газрын бүтэц дээр хэрхэн яаж ажиллах, их хурал дээр, сонгууль дээр хэрхэн яаж ажиллах уу гэдэг нь хамтын зарчмаар шийдэгдээд явна. 

Өнөөдөр хуралд орохдоо айдастай байсан. Намын бага хурлын гишүүн тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байна. Хэвлэл мэдээллээр явж байгаа асуудлууд энэ намыг харлуулах, гишүүнд нь айдас хүйдэс төрүүлэх хэмжээнд хүрсэн.

Намын хурлын зохион байгуулалт, намын дотоод ардчилал хэрхэн яаж өрнөж байгааг хараад туйлын их баяртай болж, итгэл төрөөд гараад ирлээ.