Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.09.27 22:44
1065
М.Оюунчимэг: Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх эсэх асуудал яригдсан

МАН-ын гишүүн  М.Оюунчимэг сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Хоёр нэр дэвшигч асуултанд хариулт өгсөн. АН-тай цаашид хамтрах эсэх асуудлыг олон бага хурлын гишүүд асуусан.

Хоёр нэр дэвшигч хоёулаа эвсэхгүй гэсэн өмнөх шийдвэрээ цаашид ч дагаж мөрдөх болно гэж хариулсан. 

Засгийн газар болон төрийн бүтэц данхар байна. Цаашид Засгийн газрын яамдын чиг үүрэг давхцаад байна. 

Уул уурхай, БОЯ нь хоёр тийшээ харж зогсчихоод, улс орны хөгжлийн бодлого гээд том том төсөл хэрэгжүүлсэн байж энэ нь явахгүй байна. Тиймээс Засгийн газрын бүтцийн асуудал хөндөгдөх үү гэх асуудал гарсан. 

Ард түмэн бидэнд итгэсэн. Энэ зөвхөн МАН-ын гишүүдийн асуудал биш.

Одоо үнэнтэй нүүр тулъя. Бид найман жил засаглалаа том том мега төсөл яриад байгаа ч сошиалаар бие биенээ гөвөхдөө асар их мөнгөний асуудал яригдаад байна. Гэтэл төсөв тасраад орон нутгийн зарим санхүүжилт орж ирэхгүй байна. Үүнийг дагаад цалин хөлс тавих асуудал удааширсан. Алдаа нь хаана байна гэх асуудлыг ярьсан.

Тиймээс эрх барьж байгаа намын дарга дээрх асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй байна.