МАН-ын бага хурал өнгөрсөн бямба гарагт болсон. Бага хурлын үеэр намын даргаа сонгосон ч санал зөрөлдөж, хурлын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас тодрууллаа.
"Намын даргын сонгуулийн журман дээр 2/3 хүрсэн нөхцөлд намын даргад хүлээн зөвшөөрнө гэж үзэж байгаагаас тооллогын комисс хуралдаад хоёр үе шаттайгаар явах нь зүйтэй юм байна. Хэн нэг нь 2/3-т хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүнийг дахин санал хураая гэдэг шийдвэр гаргаад бага хурал дээр танилцуулахад бүгд зөвшөөрсөн. Эхний санал хураалтад 442 хүн оролцсон. Бага хурлын гишүүд дээр 292 хүн оролцсон. Намын даргын санал хураалт дээр 442 болж өсч орж ирсний 56 хувь нь Д.Амарбаясгалан даргыг дэмжиж, 43,98 хувь нь Г.Занданшатар даргыг дэмжсэн.
Г.Занданшатар дарга тухайн үед санал гаргаад би энэ тооллогод итгэхгүй байна. Гараар тоолъё гэсэн. Гараар тоолсон яг мөргөсөн.
Би Г.Занданшатар даргыг гайхаж байгаа. Гараар тоолъё гээд дараагийн тоолллого явуулах болоход бид нар хүлээн зөвшөөрөхгүй гээд гараад явсан. Бид нар бүх хүсэлтийг биелүүлсэн. Гараар тоолъя гэдгийг зөвшөөрч, тооллогын комиссын журмаа батлуулсан. Өөрсдөө журмаа батлуулсан шүүдээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгчлэн зөвшөөрөхөө болиод эхэлсэн. Тиймээс бид хоёрдугаар шатны тооллого явуулж, өглөө бараг 04 цаг өнгөрч байхад хоёрдугаар шатны тооллого эхэлсэн. Хуралд тухай бүр нь ирцээ тодотгож байгаа. 321 хүн ирцэнд орсон хоёрдугаар шатны санал хураалтад 85,97 хувиар 275 хүн Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар зөвшөөрсөн" гэлээ.