Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 8-р сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь амь насыг нь хохироожээ. Тус хэргийг үйлдсэн Б-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2.7-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлснээр шүүгдэгч Б-д бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.