Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.09.30 17:53
2578
Зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж 2 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цаг 53 минутад “Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслийн жолооч зам дээр зогсож байсан North benz маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч, зорчигч нарын 2 хүний амь хохирсон” харамсалтай хэрэг гарчээ. 
Иймд жолооч та
-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
-Зорчих хэсгийг чөлөөлөх;
-Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.