УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
Г.Занданшатар дарга УИХ-ын дарга байсан. Мань хүний удирдлага дор нүүрсний болон Хөгжлийн банкны сонсгол явагдсан. Тэр үедээ хамгийн сайн мэдэх боломжтой байсан албан тушаал дээр байсан. Яагаад гэнэт өчигдөр үүнийг мэдэх болов, энэ бол худлаа байхгүй юу.
Тэгэхээр ер нь нүүрсний хулгай гэж байна уу? Шүүхээр А.Аюурсайхан, Ганхуяг хоёр л ял авлаа. Надад байгаа мэдээллээр энэ хоёр хүн яг нүүрсний хулгайтай холбоотой хэргээр ял аваагүй юм шиг байгаа юм. Юу болсныг бүгдийг нь задалж үзэх хэрэгтэй. Яг нэг асуудал болохоор л хэн нэгнийг нүүрсний хулгшайтай холбож цоллодог. Улс төрд нэр хоч наадаг арга болчихсон.
Одоогийн парламент таван намаас бүрдсэн 126 гишүүнтэй, улс төрийн хяналт тавих боломж нь нэмэгдсэн. Авлигатай тэмцэнэ гэдэг Ардын намтай л тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк гэдэг бол зөвхөн хавтсыг нь үзүүлчихээд л хаачихаад байгаа юм. Одоо хавтсыг нь нээгээд, хуудас бүрээр нь үзье л дээ. Нүүрсний сонсгол явагдахад хураагдсан мэдээ материалууд нь мэдэх эрхийг тэгш хангаж чадсан уу, эсвэл түүнийг ашиглаж хэн нэг хүн рүү онилсон юм уу гэдгийг мэдмээр байна шүү дээ гэв.
Шуудд дамжуулалт үзэх: