Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.01 13:20
2493
О.Сийлэгмаа: Б.Энхбаяр сайдыг ярилаа гэж намайг ажлаас чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатар өгсөн

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмааг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх чиглэл ирсэн байна. Тус асуудлын талаар түүнээс тодрууллаа. 

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа: Үндэслэл нь юу вэ гэхэд Б.Энхбаяр гишүүний талаар өнгөрсөн 4 дэх өдөр сэтгүүлчийн асуултад хариулсан. Би бодит үнэн байдлыг, хуулийн хүрээнд мэдээлэл өгөх ёстой. Тэгээд ч гадаадад суралцсан иргэдийн мэдээлэл ил тод байдаг. Гэтэл Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу та УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тухай яриа өгсөн байна ажлаа өг гэсэн. 

Б.Энхбаяр гишүүн зээлээ төлөөгүйн төлөө сургуулиа төгсөөгүй юм биш. 2018 онд 32 мянган долларын зээлээ чөлөөлүүлсэн байсан. Гэрээний үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр чөлөөлүүлсэн. Гэрээ нь болохоор сургуулиа төгсөж ирээд ажиллах л үүрэгтэй. Гэтэл төгсөөгүй сургуулийн гэрээний үүрэг яахаараа биелсэн байх вэ. 

Энхбаяр гишүүнээс гадна улс төрийн нөлөө бүхий олон албан тушаалтнууд ч байгаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албан хаагчийг ингэж дарамталж болохгүй байх. Би БЗС-ийн ажлын алба нэгжийг удирддаг удирдах албан тушаалтан учраас сэтгүүлчдийн асуултад бодит үнэн байдлыг мэдээлэх үүрэгтэй.

Гэтэл Б.Энхбаяр сайдыг ярьсан байна О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөл гэж Ерөнхий сайд Г.Занданшатар П.Наранбаяр сайдад чиглэл өгсөн байна. 

Шууд дамжуулалт: