Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.01 16:09
565
Г.Дамдинням: Зээлийн хүүг бууруулж, шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх итгэлтэй байгаа

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Онтритой холбоотой асуудлыг ярилцана гэвэл бид хэлэлцээрийн нэг тал. Монгол улсаа төлөөлж ажиллаж байгаа нийт багийг би ахалж байгаа. Манай улс өөрийн тактиктай байх ёстой.

Ил ярьж болдог болдоггүй мэдээллүүд байна. Алийг нь урд талдаа түлхэж, алийг нь хойно нь барьж үлдэж Монгол улсдаа давуу тал гаргаж ирэх вэ гэдгээ ярих ёстой. 

Оюутолгойн асуудал дээр санаа зовохгүй байгаа нэг ч төр засагт ажиллаж байгаа хүн байхгүй. Хамгийн эхэнд зээлийн хүүг бууруулах ёстой. Гэтэл нөгөө талаас шал өөр зүйлийг түрүүлж ярих сонирхолтой байдаг. 

Өмнө нь Оюутолгой, Эрдэнэс монгол, Эрдэнэс Оюутолгой компани тус тусдаа төлөөлөн удирдах зөвлөлтэй, ЗГХЭГ нь тусдаа, яамууд нь ажлын хэсэг байгуулсан болоод өнгөрдөг байсан. Дараа нь эзэн байдаггүй. Тухайлсан асуудал бүр руу тус тусдаа ярьсаар байгаад ямар ч үр дүн гаргахгүй дуусдаг байсан. Энэ бол Монгол улс нэг баг болж нөгөө талтайгаа хэлэлцээр хийж чадахгүй байсны үр дүн. Тийм учраас асар удаан хугацаанд сунасан. Энэ удаад сая дурдагдсан бүх талууд нэгдсэн удирдлагатай, нэг баг болж бодлогоо нэгтгэж ажиллаж байгаа. Ингэж байж бид үр дүнд хүрнэ. 

Урьдчилсан байдлаар зээлийн хүүг бууруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Онтри дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэсэн итгэлтэй байгаа. 

Шууд дамжуулалт: