Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.10.01 16:30
1069
'"МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх замыг шөнийн цагаар хааж шугам сүлжээний ажил хийнэ
Хан-Уул дүүрэг, 2, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Хаах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23:00 цагаас
Нээх хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 06:00 цагийн хооронд шөнийн цагаар хаах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.