m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 02:37
460
Энэ сард ургамлын тоосжилт идэвхжиж, харшил нэмэгддэг

Зуны улиралд тэр тусмаа энэ сард шарилж  болоод ургамлын тоосжилт идэвхиждэг. Тодруулбал, Харшилтай хүмүүсийн харшил нь долдугаар сарын эхний долоо хоногт болоод наймдугаар сарын дунд үе хүртэл идэвхитэй байдаг нь энэ төрлийн ургамлын тоосжилтын үе байдаг аж. Шарилж, лууль болон бусад хөл газрын ургамал нь хөрсний үржил шим буурч доройтоход их хэмжээгээр ургадаг бөгөөд хөрсний нөхөн төлжилт, ургамалжилт, ногоон масс нэмэгдэхэд чухал үүрэгтэй гэнэ. Гэвч эдгээр ургамлын тоосжилт агаарт хэт нэмэгдсэнээр иргэдийн дунд амьсгалын замын харшил ихээр тохиолдож байна.

 

Тухайлбал, Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаант харшилтай байна. Иргэдийн дунд эдгээр ургамлын эсрэг зулгаах, шатаах зэрэг буруу аргаар тэмцэснээр харшил үүсэх, хөрс гэмтэх нөхцлийг нэмэгдүүлж байдаг байна. Харин энэ төрлийн ургамлыг тайралт хийн утгах арга нь хамгийн үр дүнтэйгаар харшилаас сэргийлэх арга болдог юм байна. Тайралт хийсний дараа дахин ургадаг учир нийгмийн эрүүл мэндийн төвөөс дараах арга хэмжээг авдаг байна. Тэд зургаан сарын сүүлийн долоо хоног, наймдугаар сарын дунд үе хүртэл гээд гурван удаагийн шатлалтайгаар шарилж тайралтыг хийдэг юм байна. Тайралт хийснээр ургамлын тоосны хэмжээ буурах бөгөөд ногоон ургамал нэмэгдэх ач холбогдолтой аж.

Ургамлын тоосны харшил хэзээ идэвхиждэг вэ?

Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байна. Шарилж луулийн төрлийн ургамлууд долдугаар сарын эхний долоо хоногийн сүүлээс наймдугаар сарын дунд хүртэл цэцэглэн, дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

 

Ургамлын тоосны харшлаас сэргийлж болно

Эдгээр харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хэт их дэгдсэнээр үр нь газарт унаж дахин ургах нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө дээр дурдсанчлан хадалт/тайралт хийснээр дараагийн жил бага ургах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой. Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг гэнэ.