m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.10.02 10:44
360
УИХ дахь АН-ын бүлэг чуулганыг орхин гарлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр     Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19ий өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·   Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/-ийг хэлэлцэхээр товлосон. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнөөдөр хэлэлцэж байгаа хоёр хууль байна. ХАА-н хууль дээр завсарлага авах үндэслэл байгаа.Хоёрдугаарт өнгөрсөн долоо хоногт АН-ын улс төрийн зөвлөл УИХ-ын даргын ёс зүйн асудал, улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар шийдвэр гаргах чиглэл өгсөн. Иймээс АН-ын бүлгийн хурал зарлаж, завсарлагатай холбоотой асуудал хэлэлцэнэ. Манай гишүүд улс төрийн зөвлөлтэй холбоотой бүлгийн хуралд оролцоорой.  Намын удирдах байгууллагын шийдвэр хамаагүй гэсэн нь суугаад үлдэж болно. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой ажил саатуулах үүднээс завсарлага авахгүйгээр та нар олонхоороо ирцээ бүрдүүлээд хурлаа үргэлжлүүлээд яв. АН-ын бүлэг хуралдаж санал нэгтгэх шаардлага байна " гэлээ.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Дэгийн тухай хуулийн дагуу завсарлага авахдаа үндэслэл, шалтгаан авч авдгаас намын гишүүдээ орхиод гаръя гэх уриалга дэвшүүлэх нь намын бүлгийн даргын хувьд Дэгийн тухай хуулиа зөрчөөд байна" гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганыг орхин гарлаа.