m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.02 11:12
331
Д.Энхтүвшин: МАН нэг хүнтэй биш авлигатай тэмцэх ёстой

УИХ-ын гишүүд мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Монголын нийт ард түмний хувьд харамсалтай хар өдөр гэдгийг та бүхэн санаж байгаа. МАН ард түмний төлөө ажилна, авлигатай тэмцэнэ, ард түмэн ялах уу авлига ялах уу гэх уриа дэвшүүлэн сонгуульд өрсөлдөн сонгогдсон. Иймээс төрийн эрх барьж буй МАН шударга, авлигатай тэмцэх ёстой. Гэвч өчигдөр МАН-ын ХЕХ хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийд гарсныг мэдлээ. Бид 5 ш ажиллагаа хэрэгжүүлэхдээ авлигаас ангид байна гэж тунхагласан болохоос биш албан тушаалын төлөө арсалдан тэмцэлдэнэ гэж сонгуулиар бид амлаагүй. Ард түмний амьдрал хүнд байна гэж байхад үүнд эрх барьж байгаа нам албан тушаалын төлөө дүрэмгүй тоглолт хийж болохгүй гэж бид үзэж байна. Иймээс ХЕХ гаргасан шийдвэрээ эргэж харахгүй бол УИХ дахь МАН-ын бүлгээсээ, МАН-аас гарах хүртэл шаардлага тавихаа албан ёсоор мэдэгдэж байна". 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "МАН 2024 оны сонгуульд авлигатай тэмцэх тодорхой заалт оруулж ирсэн. Гэвч өчигдрийн ХЕХ-ны үйл явдлаас харахад хоёр хүний асуудал яригдаж байхад  авлигатай тэмцэх асуудал ярьсан хүн нь буруудаад, нөгөө хүнийх нь талаар яригдаагүйд харамсч байна. Энэ шийдвэрийг МАН-ын гишүүдийн санал гэж бодохгүй байгаа. МАН авлигатай тэмцэхгүй, үүнээсээ ухарч байна гэж үзэж байна. Энэ асуудлыг шүүхээр шийдэгдсэний дараа намаас чөлөөлөх намын дүрэм дээр байгаа. Намын дүрмээ биелүүлээчээ. Намын дүрэм дээр намын гишүүнээс хасах тодорхой заалт бий. Санал худалдах үйл ажиллагаа явуулсан, намын эсрэг ажилласан гэхчилэн заалтууд бий. Гэтэл улс эх орны эрх ашиг, зарчим ярьсан хүнийг намаас хөөнө гэдэг бол байж боломгүй. Хүмүүсийн карман дахь байдал сайжрахгүй байгаа гол шалтгаан авлига. Тэр нэг хүн биш авлигатай эрс шийдэмгий тэмцэх ёстой. Биднийг дэмжих олон гишүүн бий" гэлээ.