m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2025.10.02 11:35
266
Дундговь: "Багшийн алдар" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа
Багш нарын баярын өдөрт зориулсан "Багшийн алдар" ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Дундговь аймгийн ЗДТГ-аас  зохион байгууллаа.  Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, АИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун болон Боловсролын газрын дарга Ц.Уранбямба нар арга хэмжээний нээлтэд үг хэлж, багш нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ.  Арга хэмжээний үеэр боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш ажилчдад шагнал урамгууллыг гардууллаа. Үүнд:
Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор 3
Боловсролын яамны шагнал 20
Дундговь аймгийн “Хүндэт тэмдэг” шагнал болон аймгийн Засаг даргын “Жуух” бичгээр 51
Элсэлтийн ерөнхий шалгалтын урамшуулал 56
Анги нийтийн олимпиадын шагнал 47
Боловсролын газрын шагнал 8
Нямын Пүрэвжав агсны нэрэмжит илтгэлийн шагналаар 3 багш, ажилчдыг шагнаж урамшууллаа.
ШАГНАЛ АВСАН БАГШ НАР БОЛОН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ НИЙТ БАГШ НАРТАА БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ