УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "АН сөрөг хүчний ажлаа хурал хаяад, хурлаас завсарлага аваад ингэж сөрөг хүчний ажил хийхгүй. Өнгөрсөн 2025 оны төсвийг АН яаж мөлжлөө. Өөрсөддөө ашигтай зүйл дээр яаж тал талаас нь судлаад мөлждөг билээ. Тэрэн шигээ судалж орж ирээд төрөл бүрийн асуудал тавиад мэтгэлцээд унагааж болно шдээ. УИХ-д зарим гишүүд ямар сэтгэлтэй яаж ажиллаж байгааг мэдэж авах хэрэгтэй. Ирцэндээ орсон юм чинь гарцгаая аа гээд гарч байгаа юм. АН-ын дарга нь би бол гарлаа та нар эндээ үлдвэл өөрсдөө мэд гээд гишүүдээ дарамтлаад гарч байна гэдэг юу гэсэн үг вэ. Монголын ард түмний тулгамдсан асуудал, монгол төрийн ажил зогсолтгүй явах ёстой. Өнөө маргаашгүй төрөх дөхчихөөд бэлцийтлээ хавагнаад сууж байгаа хүн хүртэл байна. Хуралд суух гээгүй юм бол яах гэж өчнөөн уран яруу донгодож олон тэрбумыг зарлагадаж гарч ирдэг юм бэ энэ хүмүүс. Өнгөрсөн жил хүүхэд залуус руу чиглэсэн 18 тэрбум төгрөгийг яасан их мөнгө гэж халаглаад унагасан хэрнээ энэ жил 1.3 их наядын алдагдалтай байгааг ёстой боломжийн төсөв орж ирлээ гээд өхөөрдөөд байгааг гайхаж байна" гэлээ.